Шууд Chart

Далайн уснаас 1.8 их наяд хог цуглуулах 20 сая ам.долларын цэвэрлэгээний ажил боллоо

2019-06-19 15:37:52

Сан Францискогийн эргээс хог цуглуулах зориулалттай хөвөгч онгоцны системийг олон удаагийн туршилт, судалгааны үр дүнд гаргажээ. Хөвөгч тус бүр 67.5 тонн хог цуглуулах боломжтой. Энэхүү системийг ашгийн төлөө бус зориулалтаар 2013 онд 18 настай Голландын зохион бүтээгч Boyan Slat зохион бүтээж байсан юм. Түүний эрхэм зорилго нь "дэлхийн далай тэнгисийн уснаас хуванцар хог хаягдлыг зайлуулах" дэвшилтэт технологийг хөгжүүлэх явдал байжээ.

Хөвөгч онгоцын системийг ашиглан эхний 5 жилийн дотор Номхон Далайн Их Тоосны Нурууны хагасыг цэвэрлэжээ. Калифорни болон Хавай хоёрын хооронд жил бүр 150,000 паундын буюу ойролцоогоор 68040 кг орчим хуванцрын хаягдал үүсдэг хэмээн мэдээлсэн байна. Номхон далайн хог хаягдлын хэмжээ хамгийн их, 1.6 сая квадрат километр зайд 1.8 их наяд ширхэг хог хаягдал эзэлдэг гэсэн тооцоо судалгаа гаргасан байна. Хог хаягдлыг цуглуулж, эргэлдэж буй далайн урсгалыг барих төхөөрөмжийг гир гэж нэрлэдэг. Энэ нь хог хаягдлыг задрахаас сэргийлж хуванцарыг цуглуулах системийг бий болгоход ашиг тустай хэмээв. Хөвөгч шингэний системийг туршилтад оруулсны дараа хог хаягдлыг 1400 бээрийн буюу 2250 км зайд барьж, цуглуулж эхэлнэ. Усан онгоцны хөвөгч нь хуванцар хэлбэртэй жижиг хэсгүүдийг цуглуулахын тулд доороос нь 10 фут буюу 3 метр гаруй үрж авдаг “U” хэлбэрийн системд хогийг цуглуулдаг.

Хөвөгчийн хог дүүрсний  дараа хөлөг онгоц нь хуванцрыг цуглуулж, ялгах, дахин боловсруулж ашиглах зэргээр ангилах системтэй. Далайн эко системийг илүү үр дүнтэй болгох, системийг цаашид сайжруулахад хог цуглуулах зориулалттай хөвөгч онгоцын систем туслах болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Далайн уснаас 1.8 их наяд хог цуглуулах 20 сая ам.долларын цэвэрлэгээний ажил боллоо  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй