Шууд Chart

Хорогдох аюул нүүрлээд байгаа зэрлэг амьтдыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ

2019-06-19 16:04:39

Намиб улсад ган тохиосны улмаас зэрлэг амьтдын хорогдлыг хязгаарлах зорилгоор заан болон анааш зэрэг 1,000 толгой зэрлэг амьтныг дуудлага худалдаагаар борлуулж, 1.1 сая ам.долларын хөрөнгө босгохоор болжээ. Бэлчээрийн доройтлын улмаас зөвхөн 4-р сард 63,700 толгой зэрлэг амьтан үхсэн гэж Намибийн Хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ. 

Гамшгийн энэхүү тохиолдлыг цаг уурын албанаас 90 гаруй жилийн хугацаанд гарсан үндэсний хэмжээний хамгийн их ган гачигтай жил гэж дүгнэж байна.  Хөдөө аж ахуйн яамны тайланд 2018 онд 63700 амьтан үрэгдэж, хорогдолд орсон гэж дүгнэгджээ. Үүний шалтгаан нь байгаль цаг уурын өөрчлөлт гэж үзэж байна. Энэ аюулаас үүдэн Намибийн Засгийн газар 1000 орчим зэрлэг амьтдыг худалдахаар зарласан байна. Үүнд: 600 одос үхэр, 150 зээр, 65 зэрлэг зээр, 60 анааш, 35 шивэр зээр/ зүүн болон өмнөд Африкт байдаг/, 28 заан, 20 пала гөрөөс, 16 ойн гөрөөс зэрэг амьтад багтжээ. Эдгээр нь бүгд үндэсний паркийн амьтад юм. Худалдааны зорилго нь 1.1 сая ам долларын хөрөнгө босгож түүгээр зэрлэг ан амьтдыг хамгаалах, цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийн төлөө төрийн өмчийн Итгэлцлийн Санг бүрдүүлэх юм.

Үүнээс гадна 2.4 сая хүн амтай Намиби улс ган гачигт нэрвэгдсэн 500.000 гаруй хүмүүст тусламж үзүүлэхийг уриалжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар ган гачгаас үүссэн хохиролд 39,400 ам.доллар зарцуулсан байна. Санхүүжилтийг  хүнсний ногоо худалдан авах, усны цистернийг хангах, фермерүүдэд татаас өгөхөд зарцуулсан гэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хорогдох аюул нүүрлээд байгаа зэрлэг амьтдыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй