Шууд Chart

Татвар төлөөгүй 285 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлжээ

2019-06-19 16:12:49

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалтын хяналтын үзлэг, шалгалтын удирдамжийн дагуу Замын цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Цайз худалдааны төвийн уулзвар, Шар хадны уулзвар, Чулуун овооны зам дээр ажиллаж, Албан татвар, төлбөрөө төлөөгүй 285 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, 4,005,000.00 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.


Татвар төлөөгүй 285 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлжээ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй