Шууд Chart

Монголын “Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэнэ

2019-06-19 17:20:34

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 3.6.3, дөрөвдүгээр бүлгийн 4.1.19 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын ололт амжилт, олимпизмийн үзэл санаа, шинээр байгуулагдсан спорт холбоодыг олон нийтэд мэдээлж сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилтныг шагнаж урамшуулан алдаршуулах, олимп, паралимпийн медальтан, олимпийн наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр тэмдэглэдэг Монголын “Тамирчдын өдөр”-ийг, “Олон улсын олимпийн өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үйл ажиллагаа үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт  Монголын “Тамирчдын өдөр”, “Олон улсын олимпийн өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, “Токио олимп сан”-гийн нээлт болно. 

Дараагийн хэсэг спорт, урлагийн тоглолтоос гадна Нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, спорт клубууд үйл ажиллагаагаа сурталчилж, үзүүлэх тоглолтуудыг хийнэ. Мөн спортын чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, спортын брэндүүд асар ажиллуулж, олон нийтэд сурталчилгаа хийнэ.

Түүнчлэн энэ өдөр Монголын үндэсний олимпийн хорооны музей, дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны спортын заал, талбай иргэдэд тодорхой хугацаанд үнэ төлбөргүйгээр үйлчлэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын “Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэнэ  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй