Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-06-20 08:56:55

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сүүж уулсанд бэлтгэлд гарсан Э.Оюунболд, Б.Гончигдамба, Х.Гантулга нар өнгөтэй байна”, “О.Содбилэг: УИХ-ын гишүүнийг таван жилээр сонгодог болох санал өгсөн”, “Турк тэмдэглэл: Ижил ба ондоо” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Өөртөө л найд, Ерөнхий сайд аа”, “АНУ нөлөөгөө алдаж байна”, “Чанаргүй хүнс борлуулах нь амьжиргаа залгуулах шалтгаан биш”, “М.Нандин-Эрдэнэ: Мэс засалд орчихоод, долоо хоногийн дараа тулалдаж байлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Т.Бадрал: Онцгой байдлын байгууллага нэг номерын агентлаг байх болно”, “Жаст-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилжээ”, “Өрийг шүүхээр дардаг зуршилтай “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

“Үндэсний шуудан” сонинд “Арилжааны банкууд ОУВС-ийн хөтөлбөрийг зогсоох сонирхлоо илэрхийлэв үү”, “Өмнөд болон хойд Америкийн АШТ эхэллээ”, “Б.Батбаяр: Зээлийн батлан даалтаар барьцаа хөрөнгөгүйгээс зээл авч чадахгүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмждэг” гэх мэт ярилцлага, нийтлэл, сурвалжлага багтжээ.

“Өглөөний сонин”-д “Автор нь хэн байх хамаагүй ээ, үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр зам байхгүй”, “Э.Баатарцогт: Иргэд маань 1072 хувьцаагаа битгий зараасай, үр хүүхэд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээсэй гэх байна”, “Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ”, “Оргил бүхэн мөрөөдөл” зэрэг материал нийтлэгдсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй