Шууд Chart

“Бодитоор мэдэрье, эерэгээр харья” уриатай амьд хөгжмийн тоглолт болно

2019-06-20 09:49:25

“ЦАЦРАХ ЭГШИГ” НҮТББ-аас санаачлан 2018 оноос эхлэн хэрэгжүүлж буй өсвөр үе, залуучуудыг аливаа хорт зуршлаас татгалзахыг уриалах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “ГЭРЭЛТҮҮЛ” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй 4 дэх удаагийн АЛКАХОЛГҮЙ амьд хөгжмийн тоглолт өнөөдөр 16:00-21:00 цагийн хооронд “Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн”-нд болох гэж байна.

Энэ удаагийн тоглолт нь чөлөөт, залуу уран бүтээлчидтэй хамтран уран зураг болон амьд хөгжим хосолсон уур амьсгалыг бүрдүүлж, үзэгчдэдээ илүү бодит мэдрэмжийг өгөх, нийгэм, залуучуудад эерэг хандлагыг түгээж гэрэл асаан, урлагаар дамжуулан өнгө нэмж буйгаараа онцлог юм.  Энэхүү тоглолтыг  “ARTO” бүлгэм, “OIRAT” бренд,  “Yesui Mind” мэдээлэл технологийн компани хамтран зохион байгуулж байна.

 


“Бодитоор мэдэрье, эерэгээр харья” уриатай амьд хөгжмийн тоглолт болно  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй