Шууд Chart

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүллээ

2019-06-20 09:53:49

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VIII ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчид түүхт 15 жилийн ойн баярын мэндчилгээ ирүүлсэн байна.

Тус мэндчилгээнд “Эр зориг, авхаалж самбаа, эх оронч үзлийн шалгуур болсон нэр хүндтэй, өндөр хариуцлагатай, үлэмж эрсдэлтэй Онцгой байдлын албаны өнгөрсөн, одоо, ирээдүйг бахархам үйлсээр арвижуулж, бие сэтгэлээ зориулж, амь насаа үл хайрлан зүтгэж, төр, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн энэ албаны тулгын чулууг тавилцсан үе, үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт офицер, ахлагч, алба хаагчид, байгууллага, хамт олон тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд орж үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг хүргэж, алс холын Африк тивийн Өмнөд Судан улсад энхийг сахиулж байгаа VIII мотобуудлагын үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын алба хаагчдаас нь мэндчилгээ дэвшүүлье” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүллээ  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй