Шууд Chart

Хятадын дарга Ши Жиньпиний БНАСАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

2019-06-20 10:07:07

Хятадын дарга Ши Жиньпиний БНАСАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ. Ши Жиньпин Пехньянд хоёр өдөр айлчилна. Тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж, Умардын цөмийн хөтөлбөр, Солонгосын хойгийн асуудлаар хэлэлцэж, талууд хоёр улсын харилцааг бататгана гэсэн мэдээлэл байна.

Айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших тав дахь айлчлал боловч Хятадын даргын хувьд сүүлийн 14 жилийн хугацаанд хийж буй анхны айлчлал юм. Хамгийн сүүлд Хятадын дарга Ху Жинтао 2005 онд Умардад айлчилж байжээ.

Харин энэ удаагийн айлчлал мухардалд ороод байгаа Бээжин-Вашингтоны, Вашинтон-Пехньяны яриа хэлэлцээнд улам төвөгтэй болгож болзошгүй гэх мэт таамаглал байна гэж "Ёнхап" агентлаг мэдээлж байна. 

Мөн Хятадын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар “Их 20”-ийн дээд хэмжээний хурлын хажуугаар тусгайлан уулзахаас өмнө Бээжин бүс нутаг дахь оролцоо нөлөөллөө харуулахыг хүсч байгаа бол АНУ-тай хоёр дахь удаагийн уулзалт яриагаа амжилттай хийж чадалгүй бүтэлгүйтсэн Умард Солонгосын тал Хятадтай бат бэх харилцаа холбоотой гэдгээ харуулах нь чухал байгаа юм гэж ажиглагчид хэлснийг "NHK" мэдээлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Хятадын дарга Ши Жиньпиний БНАСАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ   
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй