Шууд Chart

АНУ “Оросын санхүүгийн нийгэмлэг” ББСБ-ыг хар жагсаалтад оруулжээ

2019-06-20 10:37:54

АНУ-ын Сангийн яам лхагва гарагт “Оросын санхүүгийн нийгэмлэг” банк бус зээлийн байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан тухай “Интерфакс” агентлаг мэдээлж байна.

Энэ байгууллага АНУ, НҮБ-ын “хар жагсаалт”-д орсон Умард Солонгосын банкны мэдэлд багтдаг нэгэн компанид санхүү, эд материал, технологи болон өөр төрлийн дэмжлэг үзүүлсэн, үзүүлэх гэж оролдсон гээд хориг арга хэмжээ авахуулах гэж байна.

АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр “Оросын санхүүгийн нийгэмлэг” банк бус зээлийн байгууллага нь Вашингтоноос бизнес эрхлэхийг нь хориглосон “Дандон Жуншэнь” компанид хэд хэдэн данс нээж өгсөн гэнэ.

“АНУ-ын Сангийн яам Умард Солонгостой хууль бус худалдаа хийхэд тусалсан ОХУ болон бусад улсын хувь хүн, компаниудын эсрэг АНУ болон НҮБ-аас гаргасан хоригоо улам чангатгах болно” гэж Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Эргэн сануулахад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сард Умард Солонгосын эсрэг шинэ хориг тавихаар болсон билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ “Оросын санхүүгийн нийгэмлэг” ББСБ-ыг хар жагсаалтад оруулжээ  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй