Шууд Chart

Малын хулгайлах төрлийн гэмт хэрэг өсчээ

2019-06-20 11:09:08

Төв аймгийн хэмжээнд мал хулгайлах төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 55 хувиар буюу 65,5 хувиар өсчээ. Энэ нь жилийн 4 улиралд БНХАУ-ын мах нядлах үйлдвэр баригдсантай холбоотой гэж албаныхан үзэж байна.

Нийт гомдол мэдээллийн 39,5 хувийг буюу 53 хэргийн хэрэг бүртгэлийг нээн, үүнээс 3 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 25,8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 10,4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн өвөл Төв аймгийн нутаг дэвсгэрт цас багатай замын бартаа саадгүй, өвөлжсөн, махны үнэ огцом өссөн, махны үйлдвэрүүд 24 цагаар мал, малын махыг худалдан авч байгаа зэрэг хүчин зүйлүүд энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгаа талаар албаныхан тайлбарлалаа.

Мал хулгайлдаг бүлэг этгээдүүд нь өдрийн цагаар хотоос гарч, хулгайлах адуу буцах замаа тооцоолоод гэгээ тасрахаар мотоцикл, машин ашиглаж адууг азаргаар нь тууж холдуулан, замдаа ялгаж эзэнгүй хашаа, хороонд оруулан ченжэд худалддаг байна. Тиймээс малчдыг малаа хариулдаг маллагаатай байлгаж энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.
               

Сурвалжлагч: Монголын мэдээ сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч Т.Саранчимэг


Малын хулгайлах төрлийн гэмт хэрэг өсчээ  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй