Шууд Chart

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

2019-06-20 13:02:54

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 тоот “Олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтад нийт 7 аж ахуйн нэгж хамрагдлаа. Шалгалтын явцад үйлчилгээ эрхлэх гэрээний хугацаа дууссан, гэрээгээ сунгуулаагүй, мэргэжлийн үнэмлэхгүй худалдаа үйлчилгээ эрхэлж байсан 1 иргэнд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

 


Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй