Шууд Chart

Эрчим хүчний компаниуд үнэ тарифын зөрүүнээс үүдэж алдагдалтай ажилладаг

2019-06-20 13:27:21

Эрчим хүчний компаниуд үнэ тарифын зөрүүнээс үүдэж алдагдалтай ажилладаг. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний үнэ газар нутгаас үл хамааран нэг тарифтай байна. Өөрөөр хэлбэл, бодит үнээр усан цахилгаан станцын тариф нэг киловатт нь 60 төгрөг, дизель станцын тариф 600 төгрөг байдаг.

Энэ зөрүүг иргэдэд хүндрэл учруулахгүй зохицуулалт хийх үүднээс төрөөс эрчим хүчний компаниудад тодорхой хэмжээнд татаас өгдөг. Гэвч тухайн компаниуд алдагдал хүлээдэг гэж Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн н.Галбадрах хэллээ.

Хэрэглээний үнийг нэмэгдүүлэхгүйгээр техникийн шинэчлэлээр шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар зохицуулах боломж байдаг. Гэвч энэ нь 100 хувь шийдвэрлэгдэх арга зам биш. Үнийг заавал өртөгт нь тохируулах шаардлага үүснэ. Тиймээс төрөөс олгох татаас, иргэдийн хэрэглээний тарифыг үе шаттай баг багаар өсгөж алдагдалгүй болгох арга замыг эрэлхийлэх ёстой гэлээ.


Эрчим хүчний компаниуд үнэ тарифын зөрүүнээс үүдэж алдагдалтай ажилладаг  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй