Шууд Chart

968 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи илгээмжээр орж иржээ

2019-06-20 13:33:50

968 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи шуудан илгээмжээр орж ирсэн байна. Үүнийг илгээсэн, захиалсан, борлуулахаар завдсан этгээдийг нарийвчлан шалгах ажил эхэлжээ.

Мөн он гарсаар энэ төрлийн 89 хэрэгт 180 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна гэж цагдаагийн байгууллагаас дөнгөж сая мэдээллээ. Тэдний 90 орчим хувь 18-35 насны залуус бол таван хувь нь хүүхдүүд байжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга н.Эрдэнэболдын яриаг сонсгоё.

Улаанбаатар хот гэлтгүй орон нутагт энэ төрлийн гэмт хэргийн тоо өсчээ. Тодруулбал, 12 гэмт хэрэг хөдөөд бүртгэгдсэн байна. Үүнээс гадна хуурамч жор бичиж сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл авах байдал газар авсан талаар тус газраас мэдэгдлээ.


968 сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхи илгээмжээр орж иржээ   
Үзсэн: 2498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-23 20:03
Хууль хяналтын томоохон албан тушаалтангүйгээр ийм их хөрөнгөний хар тамхи оруулах шаансгүй, тагнуулынхан өөрсдөө л биш бол ер нь эзнийг нь мэдчихсэн биз.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-22 00:17
Хар тамхины дайн эхэлжээ эрс шийдэмгий хууль гаргаж хатуу ял тулгаж цаазлахгүй бол мануус үр хүүхдийхээ ирээдүйд итгэж чадамгүй хор тарина бид чинь цөөхөн 10 жил энэ чигээрээ явахад бид сүйрэх нь ойлгомжтой боллоо
Зочин [127.0.0.xxx] 2019-06-21 14:05
Сүлжээгээ бий болгож амжжээ... Хуулийг хүртэл өөрчлөөд, Монголыг Афганистан, Мексик болгохоор зэхсэн байж...
Зочин [127.0.0.xxx] 2019-06-21 14:00
Хар тамхины хуулиа чангатгаж худалдсан хадгалсан оруулж ирсэн хүмүүсийг насаар нь хорьдог болгох хуультай болох хэрэгтэй тэхгүй бол удахгүй монголчууд хар тамхины хамааралтай болох нь энэ бол цагаан тахал шүүдэн

Бидэнтэй нэгдээрэй