Шууд Chart

Агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд шалгалт хийлээ

2019-06-20 14:05:26

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал, хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалын баталсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс болон дүүрэг, хороодод хяналт шалгалт хийх” удирдамжийн Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хороодод хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар  1- дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 5 барилга, 4- дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1 барилгын ажил явагдаж байна. Чингэлтэй дүүргийн 1,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, баригдаж буй барилга, обьектуудад хийгдсэн хяналт шалгалтаар агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж байгаа аж ахуйн нэгж, иргэд байхгүй байлаа.

 


Агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд шалгалт хийлээ  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй