Шууд Chart

Гималайн нурууны мөсөн голууд хурдтай хайлж байна

2019-06-20 14:22:57

Гималайн нурууны мөсөн голууд хоёр дахин хурдтай хайлж байгааг сансрын зураг харуулж байна. Колумбын их сургуулийн судалгааны багийнхан Хүйтэн дайны үеийн сансрын хиймэл дагуулын зурагт үндэслэн Гималайн нурууны цас мөсөн бүрхүүл, мөсөн голууд хоёр дахин хурдан хайлж байгааг судалгаагаар тогтоожээ.

“Сайнс Эдванс” сэтгүүлд нийтэлсэн энэ судалгаагаар дэлхийн ноён оргил Эверест багтдаг энэ нурууны цас мөсөн бүрхүүл шинэ зууны эхэн үеэс буюу 2000-аад оны үетэй харьцуулахад жилд нэг хувиар багасч байна.

“Цас, мөсний хэмжээ багасч байгаа нь үнэхээр санаа зовмоор зүйл. Гэхдээ цас, мөс хоёр дахин хурдтай хайлж байгаа. Түүнээс ч илүү сэтгэл өвдмөөр” гэж Колумбын их сургуулийн судалгааны багийн ахлагч, Мөсөн гол судлаач Жош Моурер ярьжээ.

Эрдэмтэн Жош Моурер АНУ-ын тандалт туршилтын хиймэл дагуулаас авсан гурван хэмжээст зургийг олж авахаас өмнө эрдэмтэд энэ талаар шаардлагатай мэдээлэл дутмаг байжээ. Энэ зургаар багийн ахлагч Жош Моурер 1975 оны үед Гималайн нурууны цас, мөсний хэмжээ хэр байсныг тогтоох боломж гарсан байна. Ингэхдээ тэрбээр 2000 болон 2016 онд энэ нурууны цасан бүрхүүл хэр байсныг тогтоохын тулд бусад сансрын зургийн мэдээллийг ашигласан байна.

1975 онд дэлхийн “3 дахь туйл”-ын хэсэг гэгддэг энэ уулсын 72 хувь нь цас, мөс байжээ. Тэр үеэс 2000 оныг хүртэл Гималайн цас, мөсөн бүрхүүл жилд 4.3 тэрбум тонноор багасч байсан бол, одоо жилд 8.3 тэрбум тонноор багасч хайлсаар байгааг судалгаа харуулжээ.

Дэлхийн өмнөд болон хойд туйлын цас, мөс хайлж, уур амьсгалын тогтолцоонд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Гималайн нурууны цас, мөс хайлж багасч байгаа нь энэ уулсын хайлсан усаар гол мөрөн нь тэжээгддэг 800 сая хүний ахуй амьдралд шууд нөлөөлөх аюултай байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Гималайн нурууны мөсөн голууд хурдтай хайлж байна  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-20 16:26
delhii svirhiin dohio

Бидэнтэй нэгдээрэй