Шууд Chart

Дональд Трамп: Владимир Путин, Ши Жиньпин нартай уулзана

2019-06-20 15:52:29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Энэ тухай тэрбээр лхагва гарагт ““Их 20”-ийн дээд хэмжээний хурлын завсраар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана” гэж ярьсан байна.

Дональд Трамп Владимир Путинээс гадна Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзана гэж “Фокс Ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Хятадын даргатай уулзах талаараа тэрбээр долоо хоногийн эхээр мэдэгдэж байсан юм.

Дональд Трамп “Оросын талтай уулзахыг хүсч байна. Уулзана ч гэж бодож байна. Мөн Хятадтай ч уулзахыг хүсч байна. Уулзана гэдэгт ч итгэлтэй байна. Тэр хоёр улсын тэргүүнтэй ирэх долоо хоногт Японд болох "Их 20"-ийн уулзалтын үеэр уулзана” гэж ярьсан байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: Владимир Путин, Ши Жиньпин нартай уулзана   
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
монгол [127.0.0.xxx] 2019-06-20 18:42
энэ хүн их юм санажээ тэд тоох болов уу тэд агуу шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй