Шууд Chart

Эболагийн вирустай тэмцэхэд дахиад 54 сая ам.доллар хэрэгтэй

2019-06-20 17:43:13

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсад дэгдсэн Эболагийн вирустай тэмцэхэд дахиад 54 сая ам.доллар хэрэгтэй болсныг зарлалаа.

Энэ байгууллага аюулт өвчинтэй тэмцэхэд 98 сая доллар шаардлагатай гэж мэдэгдсэн ч одоогийн байдлаар дөнгөж 44 сая долларын санхүүжилт авчээ. “Санхүүжилт орж ирэхгүй бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ байдлаараа Эбола өвчинтэй тэмцэх боломжгүй болно. Хөрөнгө мөнгөний хүрэлцээгүй нөхцөлд үйл ажиллагаагаа хумих буюу зогсоохоос өөр аргагүй” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлд дурджээ.

Эбола гэх вирусаар үүсдэг энэ өвчин нь хүн болон зарим төрлийн амьтанд халддаг вирусын халдварт өвчин юм. Эболагийн тахал 2015 онд Баруун Африкт гарч, Гвиней, Сьерра-Леон, Либери гэсэн гурван улсыг хамарсан.

Харин Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсад өнгөрсөн оны долоодугаар сарын сүүлчээс эхлэн Эболагийн шинэ дэгдэлт гарчээ. Энэ хугацаанд халдварын 2168 тохиолдол бүртгэгдэж, 1499 хүн амь насаа алдсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Эболагийн вирустай тэмцэхэд дахиад 54 сая ам.доллар хэрэгтэй   
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй