Шууд Chart

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд яаралтай тусламжийн үед ажиллах ур чадвараа ахиуллаа

2019-06-20 16:49:01

Хонхор тосгоны эрүүл мэндийн төв нь 2018 оноос эхлэн магадлан итгэмжлэлд хамрагдах ажлын хүрээнд үйл ажиллагаа эрчимжүүлж байгаа билээ. Энэ дагуу зургадугаар сарын 15-нд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн амилуулах суурь тусламжийн үзүүлэх ур чадварыг үнэлэх дадлага, сургалтыг зохион байгууллаа. 

Нийт 15 хүн оролцсон тус сургалтын хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудыг дөрвөн багт хуваарилж, яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчийг богино хугацаанд оношлох, эмчлэх, багаар хэрхэн ажиллах зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлгээ өгсөн байна.

Мөн энэ хүрээнд НЭМГ-ын мэргэжилтнүүд багуудын гардан үйлдэл гүйцэтгэх явцад гарсан алдааг хэрхэн засах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг хийлээ. 

Энэхүү дадлага, сургалтыг зохион байгуулснаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламжийн үед ажиллах ур чадвар нэмэгдэх төдийгүй тусламж, үйлчилгээний чанарт ахиц гарах юм.


Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд яаралтай тусламжийн үед ажиллах ур чадвараа ахиуллаа  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй