Шууд Chart

Монгол, Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно

2019-06-20 17:09:25

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Солонгосын Сэтгүүлчдийн холбоо хамтран “Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл- Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь” сэдэвт чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Хоёр орны сэтгүүлчдийн дунд энэхүү чуулган анх удаа зохион байгуулагдаж бөгөөд Солонгосын Сэтгүүлчдийн холбооны удирдлагууд болон 30 орчим сэтгүүлч, манай талаас Сэтгүүл зүйн салбарын 50 гаруй төлөөлөгч, сэтгүүлч, эрдэмтэн докторууд оролцох аж.

Чуулган 21-ний баасан гарагийн 09.00 цагт МҮХАҮТ-нд эхлэж дөрвөн өдөр үргэлжлэнэ. Монгол , Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулганы үеэр “Хуурамч мэдээллээс хамгаалах арга зам”, “Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, Монголын мэдээллийн Вэбсайтын хөгжил зэрэг илтгэлүүд тавьж хэлэлцүүлэг хийх юм.

Монгол , Солонгосын сэтгүүлчдийн анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь хоёр орны харилцааны хувьд ч томоохон дэвшил тул манай улсын Гадаад хэргийн яам, БНСУ-ын Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүлэхээ мэдэгджээ. Чуулганы төгсгөлд хоёр тал хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж хурлаас гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ гэлээ. Хэвлэлийн хурал зургаадугаар сарын 24-ний даваа гарагийн 09.00 цагт Корпорэйт зочид буудлын “Улаанбаатар танхим”-д болно.

 


Монгол, Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй