Шууд Chart

Японд болсон газар хөдлөлтөд өртөж гэмтсэн хүний тоо 26-д хүрчээ

2019-06-20 18:14:49

Японы хойд нутгаар 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны уршгаар гэмтэж бэртсэн хүний тоо сүүлийн мэдээгээр 26-д хүрээд байна. Газар хөдлөлтийн төв Ямагата мужийн эрэг Япон тэнгист 14 км-ийн гүнд  байсан байна.

Үндсэн  газар хөдлөлтийн дараагаар 18 удаагийн чичиргээ, бага хүчтэй газар хөдлөлтүүд болсон  тухай  орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.  Мөн гэмтэж  бэртсэн хүмүүсийн ихэнх нь өндөр настнууд байгаа юм байна. Газар хөдлөлтийн дараа Япон тэнгисийн эрэг дагууд цунамигийн гамшиг нүүрлэж болзошгүй байсан тул  урьдчилан анхааруулж байлаа.

Гэвч өчигдөр өглөөнөөс  Ямагата, Нийгата, Ишикава дахь цунамигийн аюулын дохиог  цуцалсан байна. Газар хөдлөлтийн их хүчийг Нийгата мужийнхан илүүтэйгээр мэдэгдсэн байна.  Энд газар хөдлөлт  6 баллын хүчтэйгээр мэдрэгджээ.  Байгалийн гамшиг, аюул эрсдэлтэй холбоотойгоор 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд болсон газар хөдлөлтөд өртөж гэмтсэн хүний тоо 26-д хүрчээ  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй