Шууд Chart

Конгресс “Facebook” компанид хандаж Криптовалют гаргахаа хойшлуулахыг зөвлөсөн байна

2019-06-20 18:19:49

АНУ-ын Конгрессоос олон нийтийн сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компанийнханд хандаж криптовалют гаргаж зах зээлийн эргэлтэд оруулах төлөвлөгөөгөө хойшлуулахыг зөвлөмж болгосон байна. АНУ-ын парламентын доод  танхимын  санхүүгийн үйлчилгээний асуудал эрхэлсэн тусгай хорооны тэргүүн Максин Уотерс Фэйсбүүкийнхэнд хандаж Либра нэртэй криптовалют гаргах үйл явцаа холбогдох хяналт шалгалт дуусах хүртэл хойшлуулахыг хүссэн  байна.

Мөн тэрээр Фэйсбүүкийн удирдлагуудад хандаж  Конгрессын сонсголд оролцож криптовалют гаргахтай холбоотой мэдээллийг гишүүдэд өгөх ёстойг  анхааруулсан байна. Фэйсбүүк компанийнхан  өмнө нь хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцыг алдсан асуудал холбогдсон учир дотоод төлбөр тооцоогоо хийх цахим мөнгөтэй болох асуудалдаа нухацтай хандах ёстойг Конгрессын тусгай хорооныхон  сануулж байна. өчигдөр  Фэйсбүүкийнхэн  Либра нэртэй шинэ криптовалютаа 2020 оноос  эргэлтэд оруулахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдсан юм. Харин Либра валютыг  гаргах, эргэлтэд оруулах бүхий л үйл явцыг нь удирдах консорциум байгуулахад  Виза, Мастеркарт, Пэйпал, Убер компаниуд 10 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа тухай Уолл Стрит Жоарнал өнгөрсөн 7 хоногт мэдээлж байсан билээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Конгресс “Facebook” компанид хандаж Криптовалют гаргахаа хойшлуулахыг зөвлөсөн байна  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй