Шууд Chart

Унгарил харшил үүсгэхгүй

2019-06-21 11:45:27

Жилийн жилд улиасны цагаан хөвөн буюу унгарил энд тэндгүй цас шиг нэвсийж ам хамар ирвэгнүүлэн хийсч, хэн бүхнийг тайван амьсгалах боломжгүй болгодог. Энэ жил ч тэрхүү үзэгдэл давтагдаж байна. Улаанбаатар хотод 8000 ширхэг улиас байдгаас 5000 орчим нь эм улиас юм. Энэ нь эр болон эм улиасны баланс алдагдалтай байгааг харуулж байна.

Бороо орохгүй, хуурайшилт их болохоор улиасны молцог задарч унгарил их гардаг аж. Хүмүүс улиасны хөвөн харшил хөдөлгөдөг гэх нь бий. Гэвч эмч мэргэжилтнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил үүсгэхгүй хэмээн тайлбарлаж байна. 

 


Унгарил харшил үүсгэхгүй  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-21 23:16
Харшлын шинжилгээ хийгээд ургамал жимс ногоог нэрээр нь хэлдэг. Нэг төрөлд нь энэ унгарил гээчийн мод нь байдаг. Тэгээд энэ харшилд налөалдөггүй юм бол чухам юу ямар учраас харшил үүсгээд байгааг тодорхой хэлж өгөөч. Хорвоод мэндэлж байгаа бяцхан үрс хүртэл эцэг эх нь харшилтай учраас харшилтай төрсөн гэдэг оношийг эмч нар хэлдэг. Өнөөдөр манай улсад бараг л 2 хүний 1 нь харшилтай болжээ. Яах ёстой шийдлийг хэн хэзээ гаргах өол.

Бидэнтэй нэгдээрэй