Шууд Chart

Газар эзэмших, ашиглах гэрээ шинэчлэх ажил хийгдэж байна

2019-06-21 12:23:00

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолууд батлагдсантай холбогдуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ажил хийгдэж байна.

Иймд газар эзэмшигч, ашиглагч та 2019 оны 07 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил” төвүүдэд байрлах Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны цонхонд хандаж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэнэ үү.

Дараах холбоосоор орж Дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолуудтай танилцана уу. https://www.legalinfo.mn/law/?subcat=81&cat=37


Газар эзэмших, ашиглах гэрээ шинэчлэх ажил хийгдэж байна  
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
tam [127.0.0.xxx] 2019-06-22 01:06
geree hiicheed hed hed huviraad baidag,mongol uls hujaa narin ugeer yavaad baina shuu
Зочин [127.0.0.xxx] 2019-06-21 17:51
Яасан их шахаж байна вэ. Дүүрэг дүүрэгтээ шинэчлэхгүй юу?
Зочин [127.0.0.xxx] 2019-06-21 17:28
7 сарын 1-ний дотор гэхээр 9 хоног дутуу байна. Бас үүнээс ажлын 5-хан өдөр байна. Амжих юм бол уу, Бямба, Ням гаригт ажилладаггүй гэх юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-21 16:09
20 jil amidarsan aminii oron suutsnii gazraa gerchilgee soliulah geed ochtol gazriin dugnelt hugatsaa duussan bn..dugneltee shineer hiilge ,ene companiar utasnii dugaar uguud yarital 250.000t gazriin dugnelt hiih yum gene...ene gazar 20 jil amidarsan getel hamaagui dahij shineer hiilge gesen gene...buun mungunii asuudal bn lee
Зочин [127.0.0.xxx] 2019-06-21 14:06
зуслангийн газар аваагүй хүнд шинээр газар олгох уу
[127.0.0.xxx] 2019-06-21 12:32
сонирхолтой

Бидэнтэй нэгдээрэй