Шууд Chart

Ерөнхий сайд хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд хамтран ажиллахыг уриалав

2019-06-21 15:17:42

Төрийн цэргийн байгууллагад жагсаалын дарга болон бага даргаар алба хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн дурсамж-уулзалт Соёлын төв өргөөнд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.

Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн болон баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн, энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, салбарт цэргийн албыг хэвшүүлэн тогтоох, сахилга, дэг журам сахиулах, байлдааны бэлтгэл, соёл, хүмүүжлийн арга хэмжээ зохион байгуулахад бага дарга нар үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг тэрээр тэмдэглэв.

Бага дарга нараас баг, хороо, сумдын Засаг дарга, төрийн алба, бизнесийн шилдэг менежер, баялаг бүтээгч, төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтэн, алдар гавьяатан олноор төрөн гарсныг дурдав.

Цаашид эх орноо хөгжүүлэх, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн төлөө  төр, засагтайгаа хамтран ажиллахыг уриалав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав. Эдийн засгаа өсгөж, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, төсөв алдагдалгүй гарсан, мал сүргийн тоо өссөн, төмс, улаанбуудайн хэрэгцээг дотоодоос хангаж байгаа зэргийг дурдав. Цаашид эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр иргэдээ бүрэн хангаж улмаар экспортлогч орон болохыг зорьж байгааг хэлэв. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг тэмдэглэлээ.

Дурсамж уулзалтад нийслэл, орон нутгаас 1300 бэлтгэл үүрэгтэн оролцлоо. Зэвсэгт хүчин, Хил, Дотоодын цэрэг, Ардын армид жагсаалын даргаар алба хаасан нэр бүхий хүмүүст Ерөнхий сайд дурсгалын зүйл гардуулав. Тэдний хамгийн залуу нь 24, хамгийн ахмад нь 70 настай байлаа. Дурсамж-уулзалтаас ”Жагсаалын дарга, бага дарга нарын холбоо” байгуулагдсаныг зарлалаа.


Ерөнхий сайд хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд хамтран ажиллахыг уриалав  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сугараа [127.0.0.xxx] 2019-06-24 10:09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж явдаг. Эх орноо хөгжүүлэх, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн төлөө улам сайн ажиллахыг хүсье. Ажлын өндөр амжилтыг хүсээд салбар бүрт эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж үр дүнтэй ажиллана гэдэгт 100 хувь итгэн найдаж байгаа..
Саруул [127.0.0.xxx] 2019-06-24 08:55
Залуус бидний төлөө хийж бүтээж, дуугарч уриалж буй ерөнхий сайдтай байх гоё юмаа. Амжилт хүсье
Ахмад дайчин Б.Баясгалан [127.0.0.xxx] 2019-06-23 10:25
Түүгээрээ бахархаж байна.Ах нь 1978 онд төгссөн.Армид 26 жил алба хааж Армийн Онц Тэргүүн Ангиудад мэргэжлээрээ ажиллаж байсан.Эрхэм Дүүгээс хүсэх нэг зүйл байна.Энэ юу вэ гэвэл Намайг Армид он удаан жил идэвхи зүтгэлтэй ажилласан гэж Цэргийн Гавъяаны Улаан Тугийн Одонгоор шагнуулахаар Дорнод аймгаас Тодорхойлсон юм.1918 онд.Тодорхойлолт ЕТГазарт байгаа.Энэ Хүндтэй Шагналыг олгуулах тал дээр тусалж өгнө үү Тэгвэл Ах нь Их баярлах байна даа.Армид ид залуу насандаа амь биёэ үл хайрлан зүтгэж байсны минь хэрэг гарах нь тэр.Эрхэм Дүү минь туэ хичээгээрэй.Ах нь итгэн хүлээж сууя болох уу.Эрхэм Хүндэт Ёрөнхий Сайд Хурандаа Дүүдээ Төр Засгаа Удирдах үйлсдээ Их амжилт олохыг хүсэн ёрөөе.Монгол Улс цэцэглэн хөгжиж Мандах болтугай.Уухай Уухай Уухай. Хүндэтгэн мэхийн ёсолсон Бэлтгэл Дэд хурандаа Боржигон овогт Батсүхийн Баясгалан.
Ахмад дайчин Б.Баясгалан [127.0.0.xxx] 2019-06-23 10:08
Та бид хоёр ЦЕДС,ЦНДС-ийн улс төрийн ангийг өмнө хойно төгссөн Мэргэжил нэгт Армийн Нам Улс Төрийн Ажилтнууд юм.
Ахмад дайчин Б.Баясгалан [127.0.0.xxx] 2019-06-23 10:04
Одоогийн залуусыг Ахмад үеэрээ бахархах тэдний сургамж зөвлөмжийг сонсох ажил амьдралын туршлагаас суралцах соён гэгээрэх Төрөлх Эх орноороо бахархах үзэлтэй болгон хүмүүжүүлэхэд онцгой ач холбогдолтой Дурсамж Уулзалт Зөвлөлгөөнийг Та санаачлан зохион байгуулсанд гүн талархал илэрхийлье.Амжилт Үр дүн гарнаа.Эрхэм Ерөнхий Сайд аа!
Ахмад дайчин Б.Баясгалан [127.0.0.xxx] 2019-06-23 09:56
Эрхэм Хүндэт Ерөнхий Сайд Хурандаа Таны амрыг эрье.Таны Тэргүүлсэн Засгийн Газрын бүх үйл ажиллагааг халуунаар дэмжиж байна.Та Цэргийн Дарга хүн байсан тул маш зоримог дайчин бүтээлч ажиллаж байгаа.Ард түмэн Армийнхан дэмжиж байгаа.Энэ эрчээрээ ажилларай.Цөвүүн цаг үед Амжилт Ялалт амархан олдохгүй.Уйгагүй хүчин чармайлт цаг хугацаа шаардана.Ойлгомжтой.Армийн бага дарга нар Таны онцлон хэлснээр Тэргүүлэгч манлайлагч нар байсан юм.Одоо тэд Алдар Гавъяатай Ахмадууд болон үлгэр жишээ ажиллаж амьдарч явна.Тэднээс суралцах юм Одоогийн залууст маш их юм байгааг Та маш сайн олж харжээ.

Бидэнтэй нэгдээрэй