Шууд Chart

Хоёр мянган цааны баяр болно

2019-06-23 11:06:59

Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор цааны тоо 2396 толгойд хүрсэн. Энэ нь өмнөх оноос 167 толгойгоор өссөн үзүүлэлт юм. Хөвсгөл аймгийн Цагааннуур сум цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг таниулах зорилгоор ирэх наймдугаар сард 2000 цааны баярыг анх удаа зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан БОАЖЯ болон орон нутагт ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн Норвег улсад байрлах Дэлхийн цаа бугын холбооны хуралд оролцож, 2000 цааны наадам зохион байгуулах тухай санал оруулснаас гадна Якутын Цаачдын зөвлөлтэй хамтарч ажиллах болсон байна. Мөн Туркийн ТИКА байгууллагаас эл баяраар өмсөх үндэсний 330 ширхэг хувцсыг Хөвсгөлийн цаатнуудад бэлэглэжээ. Наадмын үеэр зөвхөн тува буюу цаатан ардын уламжлалт зан үйлийг харуулсан үзүүлбэр үзүүлнэ гэж ажлын хэсгийнхэн мэдээллээ.

Тухайлбал, эрчүүдийн дунд гец салор буюу самар шидэх, цүү хаях, төрөл бүрийн хурд, хүчний тэмцээн зохиох юм байна. Ураг барилдах, тува бөөгийн шидийг харуулах, голд цаа шахах, цаатай сайхан хос шалгаруулах зэрэг хөтөлбөр бий аж.

Жуулчдад тайгын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтцыг харах боломж бүрдүүлэх зорилгоор тус наадмыг Цагааннуур сумын төвөөс 35 километр зайд байрлах  Хар нуур хэмээх газарт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус газарт “Содура” киноны зураг авалтыг хийж байжээ.


Хоёр мянган цааны баяр болно   
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй