Шууд Chart

Чанарын баталгаажилтгүй тураах капсултай бүтээгдэхүүнээр үйлчилж байжээ

2019-06-24 10:15:24

Баянгол дүүрэгт байрлах “Түмэн плаза” дэлгүүрийн лангуунд борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар “Л-Карнитин 360, 360 оригинал, 360+ оргинал бөөрөлзгөнөтэй” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй тураах капсултай бүтээгдэхүүнээр үйлчилж байсан зэрэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх заалтын дагуу арга хэмжээ ав, нийт 880.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан устгуулахаар комисст шилжүүлэн, улсын байцаагчийн хугацаатай албан албан даалгаврыг хүргүүлж ажиллалаа.

Иймд иргэд эмийн сан болон хүнсний дэлгүүрээс бусад зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

 

 

 


Чанарын баталгаажилтгүй тураах капсултай бүтээгдэхүүнээр үйлчилж байжээ  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй