Шууд Chart

Дуучин Т.Ариунаа О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" шүлгийг дуу болгожээ

2019-06-24 11:02:10

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сард “Тэнгэр шиг бай” хэмээх бие даасан тоглолтоор хийх гэж байна.

Тэрбээр яруу найрагч О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" шүлгээр дуу хийж, тун удахгүй шинэхэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэхээр ажиллаж буй.

Т.Ариунаа өнгөрөгч дөрөв, тавдугаар сард Европын орнуудаар аялан тоглолт хийгээд ирсэн. Тодруулбал, Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг оронд.

Мөн 2017 онд 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо танилцуулсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Т.Ариунаа О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" шүлгийг дуу болгожээ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй