Шууд Chart

Борис Жонсоны нэр хүнд огцом унажээ

2019-06-24 12:20:18

Их Британийн Ерөнхий сайдын суудлын гол өрсөлдөгч Борис Жонсоны нэр хүнд сүүлийн өдрүүдэд огцом унажээ. Түүний рейтинг хамтран амьдрагчтайгаа хэрэлдсэн дуулиан хэвлэлд цацагдсанаас болж унасан тухай “Мэйл он Сандэй” сонинд бичсэн байна.

Дуулиан нийтлэгдэхээс өмнөхөн буюу пүрэв гарагт явуулсан санал асуулгаар Борис Жонсон гол өрсөлдөгч Жереми Хантаасаа 27 хувиар илүү дэмжлэг авах магадлалтай байсан юм. Гэтэл гэр орны энэ хэрүүлээс болж бямба гарагт явуулсан санал асуулгаар Жонсон Хантаас 11 хувиар илүүрхэх болжээ. Санал асуулгыг нам харгалзалгүй, нийт сонгогчдын дунд явуулсан юм.

Их Британийн Ерөнхий сайдад нэр дэвшигч Борис Жонсоны гэрт хөршүүдээс нь өгсөн дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд иржээ. Хөршүүд нь улстөрчийн гэрээс эмэгтэй хүний хашхирах дуу гарч байна гэж гомдол мэдүүлсэн байна. Гэтэл Жонсон болгоомжгүйгээсээ болж хамтран амьдрагч 31 настай Кэрри Саймон дсынхоо цайвар өнгийн буйдан, дуртай дэрэн дээр хундагатай дарс асгаснаас болж хэрүүл шуугиан эхэлсэн гэнэ. Цагдаа нар Жонсоны гэрээс түгшүүрийн ул мөр илрүүлээгүй болохоор буцжээ. Харин Британийн хэвлэлүүд гэр бүлийн энэ хэрүүлийг дэвэргэж, улс даяар шуугиан тарьсан байна. Борис Жонсон болон түүний хамтран амьдрагч Кэрри нар хэрүүл шуугианыг нь дэлгэснийг улс төрийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Хэрүүлээс болж анх дуудлага өгсөн хөршүүд нь Брексит болоод Жонсоны тэргүүлж байсан сурталчилгааны аяныг хүчтэй эсэргүүцэгч зүүний идэвхтнүүд байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Борис Жонсоны нэр хүнд огцом унажээ   
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй