Шууд Chart

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ойрх Дорнодод айлчилна

2019-06-24 12:32:31

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ойрх Дорнодод айлчилна. Майк Помпео өчигдөр “Ойрх Дорнодод хийх уулзалтуудаараа Ираны эсрэг олон улсын эвсэл бүрдүүлэхийг хүсч байна" гэж ярьсан байна.

Түүний хэлснээр тэрбээр Саудын Арабт эхэлж айлчлах бол дараа нь Арабын Нэгдсэн Эмиратад зочилно. Эдгээр улсын тухайд бүс нутаг дахь Ираны нөлөөллийг багасгахыг эрмэлздэг АНУ-ын холбоотнууд юм.

Майк Помпео “Бид тэдэнтэй стратегийн хувьд хэрхэн хамтарч, хэрхэн эвсэл бүрдүүлэх талаар алан хядах үйл ажиллагааг хамгийн их дэмждэг улсыг шахах зорилготойгоор байгуулах тэр эвсэл зөвхөн булангийн улсуудаар зогсохгүй. Ази, Европын улсуудыг хамруулсан байх тухай ” хэлэлцэнэ гэж ярьсан байна. Мөн тэрбээр энэ талаар ярьж байхдаа даваа гарагт Ираны эсрэг шинэ хориг тогтоох талаар зарлана гэж өгүүлжээ.

Америкийн цэргийн алсын удирдлагатай онгоцыг устгасан гэдгээ Ираны талаас зарласнаас хойш хоёр улсын харилцаа улам хурцадсан. Өнгөрөгч долоо  хоногийн сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах үүрэг чиглэл өгсөн ч цуцалсан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.

Гэвч Трамп шийдвэрээ өөрчилсний дараа амралтын өдрүүдэд Америкийн цэргийн кибер хүчнийхэн Ираны цэргийн компютерийн системд халдсан гэх мэдээлэл байна. Америкийн талын албаны хоёр эх сурвалж "Асошиэтэд пресс"-т энэ талаар “Пүрэв гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахаа больсны дараа Америкийн цэргийн кибер хүчнийхэн пүрэв гарагт Дональд Трампын зөвшөөрлөөр Ираны цэргийн компютерийн системд халдсан” гэж ярьжээ. Цахим халдлага өргөн хүрээг хамарсан гэж албаны өөр нэг эх сурвалж баталсан байна.

Зарим хэвлэлд Америкийн тал цэргийн ажиллагааг эхлэхээс 10-хан минутын өмнө шийдвэрээ өөрчилсөн гэжээ. Цагаан ордны тэргүүн энэ тухай "Эн Би Си" телевизэд “Ираны эсрэг цохилт өгөх бодолгүй байна” гэж ярьсныг ням гарагт дамжуулсан байна. Энэ үеэр тэрбээр Ирантай яриа хэлэлцээ хийхдээ нөхцөл тавихгүй гэжээ.

“Ираны тал хэрэв яриа хэлэлцээ хийнэ гэвэл сайн хэрэг. Харин үгүй гэвэл эдийн засгийн хүнд нөхцөлд амьдрах хэрэгтэй болно” гэж Дональд Трамп ярьсан байна.

Харин Иран АНУ-тай яриа хэлэлцээ хийхээс татгалзаад байна. Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы олон улсын хамтын нийгэмлэгт хандана гэдгээ ням гарагт болсон олон улсын парламентчдын хурал дээр хэлсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ойрх Дорнодод айлчилна  
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй