Шууд Chart

“Дайчин бэйсийн хурд”, Дундговь аймгийн бүсийн их насны уралдаан боллоо

2019-06-24 12:26:11

Монгол Улсын хамгийн анхны шилдэг салбар холбоогоор шалгарч байсан Дундговь аймгийн Луус сумын “Дайчин бэйсийн хурд” МСУХ-ны 15 жилийн ой, аймгийн бүсийн их насны уралдаан саяхан боллоо.

Үүнд 40 гаруй алтан туурайт тоосоо өргөснөөс дараах хүлгүүд айргийн тавд хурдалсан юм.

  1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн алдарт уяач Хүүгийн Түмэнбаярын буурал. Тус хүлгийг Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач Жаргалсайханы Эрдэнэтөгс уясан. Улс, бүсийн баяр наадамд тус бүр нэг айрагдсан довтой адуу.
  2. Дэрэн сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр. Даага, шүдлэндээ аймгийнхаа баяр наадамд айрагдаж, хязааландаа улсын наадамд түрүүлсэн.
  3. Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн алдарт уяач Оюундарийн Ундрахбаярын ногоон. Хязааландаа аймгийнхаа баяр наадамд түрүүлж байлаа. Угшил нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Мөнхдагвын унаган адуу.
  4. Өлзийт сумын харьяат, аймгийн алдарт уяач Эрдэнэчулууны Нямхүүгийн хонгор. Улс, бүсийн наадамд хоёр айрагдаж, Дундговь, Өмнөговь аймгийн наадамд айрагдаж байв. Гарал угсаа нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Д.Дорждэрэмийн унаган адуу.
  5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Хүүгийн Түмэнбаярын зээр. Хулд сумын харьяат, аймгийн алдарт уяач Жаргалсайханы Эрдэнэтөгс уясан. Аймагтаа болон аймгийнхаа шигшмэл хурд, Дундговийн баруун бүс гээд олон наадамд айрагдаж түрүүлсэн морь юм.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дайчин бэйсийн хурд”, Дундговь аймгийн бүсийн их насны уралдаан боллоо  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй