Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-06-24 12:41:32

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ - 

Баруун аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 25, 29, 30-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэнд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэс дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 25, 29, 30-нд зарим газраар, 26, 27, 28-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 25, 30-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үеэс сэрүүсч шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 27, 28-нд нутгийн хойд хэсгээр,  29, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 5255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-28 18:04
7. 1-7.10 xoorond tsag agaariin medee yavuulaach
Зочин [127.0.0.xxx] 2019-06-26 14:08
Boroo orohgvi bn o
zail [127.0.0.xxx] 2019-06-25 16:01
shal hudlaa medee oruulhaa boliooch boroo oroogui bhad boroo orj bn ihenh nutgaar gej hudlaa medee uguhuu boliochdee goviin amagaar barag oroogui bn shude
зочин [127.0.0.xxx] 2019-06-24 18:07
Улаанбаатарын цаг агаар яасан юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй