Шууд Chart

Осака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцаг ашиглахыг хориглов

2019-06-24 13:27:09

Японы Осака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцгийг ашиглахыг түр хугацаанд хориглож байна. Өнөөдрөөс эхэлж байгаа энэ хориг энэ сарын 28-29-ний өдрүүдэд "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтыг угтан хэрэгжүүлэх аюулгүйн арга хэмжээний нэг хэсэг нь юм. Энэ тухай “Жэй-Ар Вест” төмөр замын компаниас мэдээлсэн байна.

Түр хориг дээд хэмжээний уулзалт дуустал хэрэгжинэ. Түүнчлэн Осака хотын засаг захиргаанаас энэ сарын 27-ноос эхлэн дээд хэмжээний уулзалт болох газар, мөн "Их-20"-ийн төлөөлөгчдийн саатах зочид буудлуудын ойролцоо замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Үүнээс гадна дрон нисгэхийг хориглоно.

"Их-20"-ийн дээд хэмжээний уулзалт 14 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн уулзалт Японд анх удаа болж байгаагаараа онцлогтой. Уулзалтын үеэрх аюулгүй байдлыг хангах ажиллагаанд 30 мянга гаруй цагдаа ажиллана. Энэ уулзалтад 7000 орчим сэтгүүлч оролцохоор бүртгүүлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Осака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцаг ашиглахыг хориглов   
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй