Шууд Chart

Нийслэлд 750 гаруй айл үерийн аманд амьдарч байна

2019-06-24 14:06:02

Нийслэлд 750 гаруй айл үерийн аманд амьдарч байна. Тэднийг шилжүүлэн нүүлгэх ажлыг хийхгүй бол 26 мянга орчим иргэн үерт өртөж болзошгүй байна гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ. Үүнтэй зэрэгцээд нийт үерийн далан, суваг шуудууны 60 хувьд засвар хийхээр байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга н.Даваасүрэн ингэж ярилаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 400 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас 150 орчим км зам борооны ус зайлуулах системгүй байна. Энэ зуны тухайд “Ус ихтэй аадар борооны улмаас хот суурин газрын иргэд хохирол амсах магадлал” өндөр байгааг цаг уурчид сануулсаар байгаа юм. Иймд ажил хариуцсан байгууллагуудыг яаралтай арга хэмжээ авахыг анхаарууллаа.


Нийслэлд 750 гаруй айл үерийн аманд амьдарч байна  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй