Шууд Chart

БНХАУ худалдааны нэг талт хязгаарлалтад хориг тавихыг хүлээж байна

2019-06-24 15:58:14

БНХАУ "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтаар худалдааны нэг талт хязгаарлалтад хориг тавихыг хүлээж байна. Энэ тухай Хятадын Худалдааны дэд сайд Ван Шоувэнь даваа гарагт хэвлэлийн хурлаараа мэдэгдлээ.

Тэрбээр “Зарим улс худалдааны түншүүддээ гаалийн татвар оруулах ажлыг идэвхтэй явуулж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд ноцтой аюул заналхийлэл учруулж байна” гэж онцолжээ.

Мөн “Дэлхийн эдийн засаг өдгөө үндэсний эдийн засгаа гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах, нэг талт үйл ажиллагааны бодлогоос болж ноцтой асуудалтай тулгарч байна. Үүний улмаас дэлхий даяар худалдааны маргаан нэмэгдэж, худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлт удааширч байна. Эрс өөрчлөлтийн энэ үед Осакад болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалт эв нэгдэл, үйл ажиллагаа явуулах чадвараа дахин харуулна гэж олон улсын нийгэмлэг найдаж байна” гэж Ван Шоувэнь мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр ""Их-20" бол дэлхийн тэргүүлэгч эдийн засгийг төлөөлдөг бөгөөд мультилатерализм, чөлөөт худалдааг дэмжих хамтын үйл ажиллагааг батлах үүрэгтэй. Тиймээс БНХАУ "Их-20"-ийн бусад улстай худалдаа, хөрөнгө оруулалтад нээлттэй, чөлөөт, шударга, урьдаас мэдэх боломжтой, ил тод, тогтвортой орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахад бэлэн” гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ худалдааны нэг талт хязгаарлалтад хориг тавихыг хүлээж байна  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй