Шууд Chart

Ши Жиньпин Орос, Энэтхэг, Хятадын 3 талт уулзалтад оролцоно

2019-06-24 16:15:27

Хятадын дарга Ши Жиньпин Орос, Энэтхэг, Хятадын 3 талт уулзалтад оролцоно. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Жан Жун “Удахгүй болох гэж байгаа "Их 20"-ийн дээд хэмжээний хурлын үеэр Орос, Энэтхэг Хятадын дээд хэмжээний уулзалт болж, Хятадын дарга Ши Жиньпин оролцоно” гэж мэдээлсэн байна.

Мөн "Их 20"-ийн уулзалтын хажуугаар Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийг багтаасан Бриксийн орнуудын албан ёсны хурал болж, Ши Жиньпин суух юм байна. “Их 20-ийн уулзалтын үеэр иймэрхүү хурлуудыг зохион байгуулдаг нь Бриксийн 5 улсын тэргүүний хувьд уламжлалт арга хэмжээ болоод байгаа юм, Бриксийн улсуудын тухайд бүгд олон улсын харилцаанд чухал үүрэгтэй, хөгжингүй улс орнуудын шинжийг агуулсан улсууд гэдгийг бид бүхэн мэднэ” гэж Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Жан Жун ярьсан байна.

Албаны хүний хэлснээр Хятадын дарга Ши Жиньпин "Их 20"-ийн уулзалт эхлэхээс нэг өдрийн өмнө буюу энэ сарын 27-нд Японд очих юм байна. Дэлхийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг 19 улс, Европын холбооны хурал нь олон улсын хамтын ажиллагааны чуулган юм. Энэ чуулганы хажуугаар болдог сайд нарын түвшний хурлууд 8 өөр хотод болж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Ши Жиньпин Орос, Энэтхэг, Хятадын 3 талт уулзалтад оролцоно  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй