Шууд Chart

Никарагуа улсын консул хууль бус 3 цагаачийг тээвэрлэж яваад саатуулагджээ

2019-06-24 16:20:58

Никарагуа улсын консул ням гарагт Мексикт Кубын хууль бус гурван цагаачийг тээвэрлэж яваад саатуулагджээ. Энэ тухай Мексикийн Цагаачлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Никарагуагийн консул Намибия дель Сокорро Фунтес Гонсалесын машиныг Сан-Педро-Тапанатепек хотын шалган нэвтрүүлэх хэсэгт шалгах үеэр Мексикт байх хууль ёсны эрхгүй Кубын иргэд болох хоёр эрэгтэй, нэг эмэгтэй зорчиж явсан нь илэрчээ. Тэднийг эх оронд нь буцаахаар цагаачлалын байгууллагад шилжүүлсэн байна.

Харин Никарагуагийн консулын хувьд 2013 оноос эхлэн Тапачула дахь Никарагуагийн дипломат төлөөлөгчөөр ажиллаж байсан. Түүний дипломат виз 2017 оны гуравдугаар сард дууссан ч Мексикийн Гадаад хэргийн сайдын итгэмжлэл хэвээр хадгалагдаж байжээ.

Мексикийн Цагаачлалын хүрээлэнгээс энэ консулыг дипломат халдашгүй эрхтэй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ түүний хууль зөрчсөн үйлдэл батлагдвал дипломат эрх нь хүчингүй болно. Консулын дипломат виз дууссан нь өөрийнх нь буруугаас болсон гэжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Мексикийн цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллага Никарагуагийн төлөөлөгчийг Ерөнхий прокурорт шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Никарагуагийн консул Фуэнтос Гонсалес саатуулагдсанаас хойш Никарагуагийн Дотоод хэргийн яамнаас мэдэгдэл хийсэн байна. Энэ мэдэгдэлд түүнийг 2019 оны хоёрдугаар сарын 6-нд ажилдаа алдаа гаргасны улмаас албан тушаалаас нь чөлөөлсөн, энэ тухай хоёрдугаар сарын 10-нд мэдэгдсэн гэсэн байна.

Харин Фуэнтос Гонсалес бичиг баримтаа хулгайд алдсан гээд дипломат бичиг баримтаа өгөөгүй гэжээ. Энэ консул дипломат статусгүй болсон тул Латин Америкийн хуулийн дагуу арга хэмжээ авч болно гэж Никарагуагийн засаг захиргаанаас мэдээлсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Никарагуа улсын консул хууль бус 3 цагаачийг тээвэрлэж яваад саатуулагджээ  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй