Шууд Chart

Бангладешт цуваа галт тэрэг замаас гарч, гүүрнээс унажээ

2019-06-24 16:35:21

Бангладешт цуваа галт тэрэг замаас гарч, гүүрнээс унасан байна. Ослын улмаас таван хүн нас барж, 100 гаруй хүн бэртжээ. Эндэгсдийн тоо цаашид нэмэгдэхээр байна гэж "Дэйли Стар" мэдээлснийг "Спутник" уламжилсан байна.

Ням гарагийн орой Бангладешийн зүүн хойд бүсийн Силхет хотоос нийслэл Дака хотыг зорьж явсан галт тэрэгний цуваанаас нэг вагон замын хажуугийн суваг руу унахад хоёр вагон мөн ойролцоо газар далан руу унажээ.

Бэртэж, гэмтсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэх үеэр эмнэлгийн таван тэрэг, галын 13 машин очиж ажилласан байна. Ослын улмаас Силхет хотоос бусад хот, тосгодын хоород явах төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон байна. Цагдаа нар ослын шалтгааныг шалгаж эхэлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Бангладешт цуваа галт тэрэг замаас гарч, гүүрнээс унажээ   
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй