Шууд Chart

МҮОНР-д найруулагч сонгон шалгаруулж авна

2019-06-24 17:10:34

Монголын үндэсний олон нийтийн радиод найруулагч сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго:

Сонсогчдын оюуны таашаалд нийцсэн, тэдний итгэл үнэмшлийг хүлээсэн радио сэтгүүл зүйг мэргэжлийн өндөр түвшинд найруулан ажиллана.   

Ажлын байранд тавигдах шаардлага:

-    Радио телевизийн найруулагч мэргэжлээр төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

-    Cubase5  болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

-    Уран бүтээлч сэтгэлгээтэй

-    Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.

-    Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой

-    Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай

-    Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

-    Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй  МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

-    Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-    Иргэний үнэмлэхийн хуулбар

-    Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

-    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба, Утас: 325802

Нийтэлсэн: Mонголын радио

МҮОНР-д найруулагч сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй