Шууд Chart

“Хоггүй Хэрлэн гол” кампанит ажил үргэлжилж байна

2019-06-24 17:33:39

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар гол, усыг  хуванцар хог хаягдлаас ангижруулах ажилд талуудыг татан оролцуулах зорилгоор “Гол, усыг хог хаягдлаас ангижруулах” санаачилга гаргасан. Энэ санаачилгын хүрээнд  нутгийн зүүн бүс дэх Хэрлэн голыг хуванцар хог хаягдлаас ангижруулах “Хоггүй Хэрлэн гол” кампанит ажлыг 2018 оноос хойш иргэдийн оролцоотой хэрэгжүүлж байна. Тэгвэл уг аяны хэрэгжилтийг дүгнэх эхний уулзалт энэ сарын 18-20-нд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд болж, уулзалтад 170 гаруй хүн оролцож хийсэн ажлаа танилцуулжээ.

Энэ үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар хийсэн хуванцар хог хаягдлын хор холбогдлын талаарх сургалтад нутгийн иргэд, экоклубын хүүхдүүд идэвхтэй оролцсоныг зохион байгуулагчид онцлов. Мөн аяны хугацаанд төрийн албан хаагчдын хогоо ангилан ялгах ойлголт сайжирсан бөгөөд үүнийг дагаад хог хаягдал тодорхой хэмжээгээр буурсныг орон нутгийн удирдлагууд онцолжээ.

Түүнчлэн  хуванцар хог хаягдлын хор уршгийг олон нийтэд таниулах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын экоклубүүдийн дунд уралдаан зарлаж, дүгнэжээ.

Сонирхуулахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хоггүй Хэрлэн гол” кампанит ажил үргэлжилж байна  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй