Шууд Chart

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв

2019-06-25 11:13:29

АТГ-аас 2019 оны 6 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг хүргэхээр мэдээллийг та бүхэнд товчлон хүргэж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн буюу гарч болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчөөс хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр тухайн байгууллагад авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц байдлыг хянан үздэг. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 17 байгууллагад авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгах талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 6 дугаар сард Авто тээврийн  үндэсний төв, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн мэдэгдлийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцав.

Зарим байгууллагын хувьд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хэдий ч нийтлэг байдлаар шалтгаан, нөхцөлийг бодитой арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хэлбэрийн төдий байгаагаас шалтгаалж, албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчлийг давтан гаргах, авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Тухайлбал, 2017-2019 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс Автотээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад холбогдох авлигын гэмт хэргийн шинжтэй 10 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн байна.

Иймд авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг арилгахад байгууллагын удирдлагын хүсэл зориг, хүчин чармайлтыг нэмэгдүүлж, идэвхи санаачилгатай байх, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртсөн албан хаагчийн бүртгэл хөтлөлт, мэдээллийн сан бий болгох, ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх зөвлөмжийг АТҮТ-д хүргүүлжээ.


Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-25 23:19
АТГ овоо шинэчлэгдээд байна уу даа гэж мэдрэгддэг болоод байна шүү.

Бидэнтэй нэгдээрэй