Шууд Chart

Эрүүгийн 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

2019-06-25 11:31:21

Авлигатай тэмцэх газрын  Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 6 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 18 гомдол, мэдээлэл буюу 26.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 32 гомдол, мэдээлэл буюу 47.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 буюу 1.5 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоо 17 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 75.0 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 68 гомдлын 48 буюу 70.6 хувийг Улаанбаатар, 20 буюу 29.4 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 6 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 503 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 21 буюу шалгасан хэргийн 4.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 57 буюу шалгасан хэргийн 11.3 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 9 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 416 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 365 хэрэг, мөрдөн байцаалтын 51 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 17.3 хувийг шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаарх мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, төрийн болон албан тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль, УЕПГ-аас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй болохыг анхааруулъя.


Эрүүгийн 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй