Шууд Chart

Хонгконгийн асуудлаар хэлэлцэхгүй байхыг Хятадын тал анхаарууллаа

2019-06-25 12:00:25

“Их 20” удирдагчид Хонгконгийн асуудлаар хэлэлцэхгүй байхыг Хятадын тал анхаарууллаа. Энэ талаар Хятадын гадаад хэргийн орлогч сайд Жан Жун даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлж анхааруулсан байна.

Сэтгүүлчид түүнээс, Хятадын дарга Си Зиньпин Хонгконгийн ялтан шилжүүлэх хуулийн талаар Америкийн ерөнхийлөгчтэй хэлэлцэх эсэхийг тодруулахад, “Хонгконгийн асуудал цэвэр дотоод хэрэг, Бээжин үүнд оролцохыг гадаадын ямар ч улсад зөвшөөрөхгүй” хэмээн Гадаад хэргийн орлогч сайд Жан Ун ярьсан байна. Мөн тэрээр Их 20”-ын дээд хэмжээний чуулган олон улсын эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүдийн талаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байна.

Энэ зуурт Хонгконгийн идэвхтнүүд энэ лхагва гарагт дахин эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүгээрээ тэд дэлхийн улс орнуудын удирдагчдын анхаарлыг татна гэж найдаж байгаа юм байна. Гэмт хэрэгт сэжиглэгдэж, ял эдэлж байгаа хүнийг Хятадын талын хүсэлтээр Бээжинд шилжүүлэх боломжийг нээх хуулийг анх хэлэлцэх үеэс нь эсэргүүцсэн жагсагчид 3 сарын турш үе үе цуглаанаа зохион байгуулсаар байгаа юм. Хонгконгчуудын энэ эсэргүүцэл цагдаа хүчнийхэнтэй мөргөлдөөн үүсгэж, эрх баригчид нь  тодорхойгүй хугацаагаар  хуулийн төслөө хойшлуулаад байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Хонгконгийн асуудлаар хэлэлцэхгүй байхыг Хятадын тал анхаарууллаа  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй