Шууд Chart

Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын уулзалт болж байна

2019-06-25 15:33:52

Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт, Зүүн Азийн холбогч хүмүүсийн 3 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо 2019 оны 6-р сарын 25-27 -ны хооронд зохион байгуулж байна.

Монгол улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 оны 5 дугаар сард гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй хамтарч ажилласаар ирсэн.

Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа улам өргөжин ДМАЭМБ-ын томоохон арга хэмжээнүүдийг Монгол улсад зохион байгуулж байгаа бөгөөд мөн бусад ДМАЭМБ-ын гишүүн орнуудад зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцсоор байна.

Тухайлбал 2015 онд Ази, Номхон далайн бүсийн 29 дугаар бүсийн чуулган, Ази тив дэх шүлхийн хяналтын хөтөлбөрийн уулзалтууд 2013 онд, Ази тив дэх хил дамжин халдварлах гоц халдварт өвчинтэй тэмцэх семинарыг 2018 онд манай улсад зохион байгуулсан байна.

Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулж буй уулзалтаар шүлхий өвчин болон бусад хил дамжин халдварлах өвчний хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчний дэлхий дахины болон бүс нутгийн түвшний нөхцөл байдал, тэмцэж буй арга хэмжээ, туршлага, тус өвчний эдийн засагт үзүүлж буй хор хохирлын талаар харилцан мэдээлэл солилцож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцоно. Уулзалтаар Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтын хөтөлбөрийн 2021-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний гол арга хэмжээнүүдийг хэлэлцэх бөгөөд бүсийн хэмжээнд шүлхий болон бусад хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар зөвлөмж гаргана.

Энэхүү уулзалтад 15 орны болон бусад олон улсын байгууллагын 60 гаруй экспертүүд төлөөлөгчид, малын эмч нар оролцож байна.

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын уулзалт болж байна  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй