Шууд Chart

Өлзийт хорооллын 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад хүчитгэл хийнэ

2019-06-25 15:57:23

НМХГ-аас БСШУСЯ-ны захиалгаар баригдаж буй ХУД-ийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, чанар аюулгүй байдалд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд илэрлээ.

• Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын баримт бичгийн бүрдэл дутуу;
• Холбогдох тэмдэглэл, ил далд ажлын актыг тухай бүр баталгаажуулсан эсэх, шаардлага хангасан материал хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй;
• Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр ажлыг гүйцэтгэсэн,
• Талбайн зохион байгуулалтгүй, хог ихтэй, эхм цэгцгүй;
• Цутгамал төмөр бетон хучилт, дам нуруунуудыг рамын ригель, баганатай хамт нэгэн зэрэг тасралтгүй цутгахдаа багануудын орой хэсэгт ажлын арматурууд хомутын хамт ил гарсан зэрэг нь зөвшөөрөгдөх алдаанаас хэтэрсэн; 
• Технологийн алдаа, гажиг согогтой, дам нуруунуудын хамгаалалтын үе алдагдсан;
• Хольцыг хэвэнд цутгахын өмнө дээж авсан эсэх, цутгагдах чанарыг хэмжсэн эсэх тодорхойгүй;
• Каркасын ажлыг норм дүрмын дагуу гүйцэтгээгүй, зураг төсөл зөрчсөн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн; 

Иймд улсын байцаагчийн актаар барилга угсралтаар зогсоож, “Зөрчлийн тухай” хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авч, барагдууллаа. 
Мөн БСШУСЯ, НХОГ, Барилга хөгжлийн төвийн холбогдох албаныханд тус барилгын талаар товч танилцуулга хийж мэдэгдлээ. Улмаар илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор ШУТИС-ийн дэргэдэх “Реконстракшн” ХХК-иар төмөрбетон бүтээцийн бетоны бат бэх, согогыг шалгуулж зөвлөмж гаргуулан, дүгнэлт бичиж, хүчитгэлийн ажлын зураг төслийг боловсруулсан байна. 

БСШУСЯ-ны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16/5308 дугаартай албан бичгээр угсралтын ажлыг “Хангайн Хятруун” ХХК-аар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр ирүүлсэн хүсэлт ирүүлсэн тул гүйцэтгэлийн хяналтыг хийж, улсын байцаагчийн “Актын үйлчлэлийг дуусгавар болгох тухай” акт гаргаж хүчитгэл бэхэлгээний ажлыг эхлүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 


Өлзийт хорооллын 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад хүчитгэл хийнэ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй