Шууд Chart

Италийн Милан, Кортина хотод 2026 оны өвлийн олимп болно

2019-06-25 17:06:23

Даваа гарагт Швейцарын Лозанна хотод Олон улсын олимпын хорооны 134 дүгээр хурал болж, санал хураалтаар Милан, Кортина хотод 2026 оны өвлийн олимп болно. Италийн энэ 2 хот  Шведийн нийслэл Стокгольм хоттой өрсөлдөж, 7 жилийн дараа болох олимпын наадмыг зохион байгуулах эрх авчээ.

Италийн энэ 2 хотын тухайд орон нутгийн дэмжлэг 80 хувьтай гэсэн дүгнэлтийг саяхан Олон улсын олимпын хороо гаргасан бол, Шведийн Стокгольм хот 50 хувийн дэмжлэгтэй байжээ.

Харин олимпын зардал өндөр гэсэн шалтгаанаар Швейцарын Сион, Японы Саппоро, Австрийн Граз, 1988 оны олимпын наадмыг зохион байгуулагч Канадын Калгари гэдэг 4 хот энэ удаагийн өрсөлдөөнөөс гарчихсан байсан юм.

олимпын эрх авсан тухай Италийн шадар сайд Матео Салвини “шууд бидэнд итгэсэн хүмүүст баярлалаа, олимпын наадмыг зохион байгуулахад 20 мянган ажлын байр, шинэ зам, спорт байгууламжууд гээд хамгийн багадаа 5 тэрбум еврогийн өртөг гарна, энэ наадмыг хийснээрээ бид амжилт ур чадвараа дэлхий нийтэд батлах болно” хэмээн хэлсэн байна. Хамгийн сүүлд Итали улс 2006 онд Турины өвлийн олимпыг зохион байгуулсан бол, үүнээс өмнө 1956 онд Кортинад мөн өвлийн наадам болж байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Италийн Милан, Кортина хотод 2026 оны өвлийн олимп болно  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй