Шууд Chart

Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлнэ

2019-06-25 17:12:12

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Өмнөговь, 27-30-нд Баянхонгор аймагт тус тус ажиллаж, малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээг хийх ажлыг 2019 онд эхлүүлэн хэд хэдэн бүс нутагт ажиллаад байна.

НҮБ-ын Хүн амын сан дэмжлэгтэйгээр алслагдсан бүс нутгийн малчин эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, хамт олны эрүүл мэнд, аж байдалд нөлөөлж буй хүний эрхийн эмзэг асуудал болон хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг судалж байна.

ХЭҮК-ын Ажлын хэсэг малчин эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах, судалгаа авах, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага, статистик, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, эрүүл мэндийн байгууллага, аймаг, сумдын Засаг дарга нар, Хамтарсан баг, иргэний нийгмийн байгууллагууд, өмгөөлөгч зэрэг холбогдох төлөөллөөс мэдээлэл цуглуулах, үйл ажиллагаатай танилцах зэрэг замаар мэдээлэл цуглуулж ажиллаж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.


Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлнэ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй