Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч Ираны эсрэг шинэ хориг тавилаа

2019-06-25 17:18:46

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг шинэ хориг тавилаа. Тэрээр шинэ хоригоо Америкийн алсын удирдлагатай дрон онгоцыг устгасны хариу болгон тавьж байгаа хатуу хориг гэсэн байна. Мөн Ираны дээд удирдагч Аятолла Али Хаминей болон бусад өндөр албаны хүмүүс хоригт багтаж байгааг  гарын үсэг зурахаас өмнө сэтгүүлчдэд дуулгажээ. Учир нь Ираны хамгийн өндөр эрх мэдэл бүхий энэ хүн өөрийн  улсаас явуулсан дайсагнасан үйл ажиллагаануудын эцсийн шийдийг гаргадаг гэж хэвлэлд тайлбарлажээ.

Америкийн ерөнхийлөгчийг энэ тухай зарласны дараа Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф, Трампын засаг захиргаа дайтаж байлдахыг хүсдэг гэж буруутгасан байна. Харин Америкийн сангийн сайд Стивен Мнучин, “Ираны гадаад хэргийн сайдад мөн 7 хоногийн сүүлээр хориг тавьж магадгүй” гэсэн байна. Мөн тэрээр Америкийн сангийн яам, Ираны хувьсгалт гвардын өндөр албаны 8 хүнд хориг тавьснаа мэдэгджээ. Өнгөрөгч 4 дүгээр сард Вашингтоны Ираны элитийн энэ хүчийг террорист байгууллага хэмээн нэрлэсэн юм.

Америкийн талын энэ мэдэгдлийн дараа Ираны төрийн ТВ-ээр “Вашингтон шинэ хориг  тавихдаа Ираны цөмийн үйл ажиллагааны талаарх хоосон тайлбар хийлээ” гэж мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын ерөнхийлөгч Ираны эсрэг шинэ хориг тавилаа  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй