Шууд Chart

Ким Жон Уны охин дүү албан тушаал дэвшсэн байж болзошгүй гэв

2019-06-25 17:36:43

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон энэ улсын дээд удирдлагын тоонд орсон тухай Өмнөд Солонгосын парламентын гишүүн Ли Хэ Хун Үндэсний тагнуулын албаны хууль тогтоогчдод зориулсан хаалттай хуралдааны дараахан мэдэгджээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч эрхлэгч байсан Ким Ё Жон өнгөрсөн долоо хоногийн нэгэн арга хэмжээнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чолийн дэргэд сууж байсан гэнэ. Эндээс Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Ё Жоны албан тушаал дээшилсэн байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Түүнийг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч даргатай эн дүйцэхүйц албан тушаал хашиж байгаа гэж үзжээ.

Харин түүний өмнөх албан тушаалыг Умард Солонгос тоо нэр хүндтэй "Самжиён" чуулгын дарга Хён Сон Воль авсан байх магадлалтай. Тэрбээр өнгөрсөн 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчанд болсон өвлийн Олимпын үеэр тоглолтод оролцож, Солонгосын хойг даяар алдаршсан билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Уны охин дүү албан тушаал дэвшсэн байж болзошгүй гэв  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй