Шууд Chart

Манай улсад химийн хог хаягдлыг устгах, хадгалах ганц ч үйлдвэр байдаггүй

2019-06-25 17:45:34

Манай улсад химийн хог хаягдлыг устгах, хадгалах ганц ч үйлдвэр байдаггүй. Судалгаагаар 600 гаруй аж ахуй нэгж, байгууллага 2200 орчим химийн бодис ашигладаг байна. Монгол Улсын Зэвсэгт хүчинд химийн зэвсэг байдаггүй. Гэхдээ уул уурхай, эрүүл мэнд зэрэг олон салбарт химийн бодисыг өдөр тутамдаа ашигладаг. Эдгээрээс гарах олон тонн хог хаягдлыг зориулалтын бус газар хадгалах эсвэл шууд хөрсөнд булдаг байна.

“Химийн хог хаягдал байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл учруулж эхэлсэн” гэж Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын ажиллагааны хэлтсийн химийн дарга, хурандаа н.Энхбаатар хэллээ.

Улаанбаатар хотноо Химийн зэвсгийг хориглох  конвенцын  хэрэгжилтийг хангах үүрэгтэй гишүүн орнуудын, Азийн бүсийн 17 дахь удаагийн чуулга уулзалт болж байна.  Монгол Улс 1993 онд энэхүү конвенцод нэгдэн орсон юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Манай улсад химийн хог хаягдлыг устгах, хадгалах ганц ч үйлдвэр байдаггүй   
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй