Шууд Chart

Үндэсний сурын насанд хүрэгчдийн УАШТ-ий дүн гарлаа

2019-06-25 17:44:38

Монгол Улсын ууган дархан мэргэн Ж.Магнайгийн нэрэмжит насанд хүрэгчдийн үндэсний сурын УАШТ дөнгөж сая өндөрлөлөө.

Хана болон хасаа харваа төрөлд зохион байгуулагдсан уг тэмцээн энэ сарын 22-нд эхэлсэн бөгөөд үүнд 70 гаруй багийн 740 харваач өрсөлдсөн оролцсон юм.

Ийнхүү эрэгтэй төрөлд:

  1. Монгол Улсын даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр
  2. Монгол Улсын мэргэн Дамиранбазарын Дэмбэрэлсайхан
  3. Монгол Улсын гарамгай харваач Төхөөний Очироо
  4. Монгол Улсын мэргэн Хасагын Болдбаатар
  5. Монгол Улсын спортын мастер Батхуягын Наранбаяр

Эмэгтэй төрөлд

  1. Монгол Улсын спортын мастер Өрнөхийн Хатанболор
  2. Монгол Улсын гарамгай харваач Чагнаадоржын Гандаваа
  3. Монгол Улсын спортын мастер, аймгмйн мэргэн Батбаатарын Баярцэцэг
  4. Монгол Улсын гарамгай харваач Баяндүүрэнгийн Аззаяа
  5. Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаа

Сонирхуулахад МҮХХ-ны тэргүүлэгчдийн хурлаас улсын баяр наадамд нийт 540 харваач оролцуулахаар тогтоосон юм. Ингэснээр зохион байгуулалт, цаг хугацаатай уялдсан шийдвэр хэмээн албаны хүмүүс үзэж байна.

Тиймээс өнөөдрийн тэмцээнд оролцсон харваачдыг оносон оноогоор нь эрэмбэлэх аж. Мөн цол зэрэггүй залуу харваачдын хувьд залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээр оноогоо ахиулах боломжтойгоор буюу аль өндөр оноогоор нь эрэмбэнд оруулж, улсын баяр наадамд өрсөлдүүлэхээр тогтжээ.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний сурын насанд хүрэгчдийн УАШТ-ий дүн гарлаа   
Үзсэн: 1576 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй